8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: Би өөртөө давуу байдал үүсгэж хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй

2017-01-16 14:45:00

Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлыйн байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол баталжээ. Уг тогтоллоорооо “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас дараахь тодруулгыг авлаа.

-Таныг Засгийн газраар эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэсэн шүүмжлэл гарсан. Та энэхүү тогтоолын талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ жил энэхүү татварын хөнгөлөлтөд 22 компани хамрагдаж байгаа. Түүнээс биш би өөртөө давуу байдал үүсгэж хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй. Өмнө нь С.Чинзориг, Я.Санжмятав сайдын үед ч гардаг байсан тогтоол. Импортыг орлох томоохон бүтээн байгуулалтуудыг төр, засгийн зүгээс дэмжих энэ тогтоолыг баталдаг. Тухайн үйлдвэрүүд нь ашиглалтад орсноор ажлын байр нэмэгддэг, татвар төлдөг. Надтай холбоод байгаа аж ахуйн нэгж чинь жилд 130 орчим орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байгууллага шүү дээ.

-Та сая 22 аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлж байгаа гэлээ. Тогтоол дээрээ хоёрхон аж ахуйн нэгжийн нэр байгаа нь хардлага төрүүлээд байх шиг байна л даа?

оёр биш ээ. Хавсралтад нь тусгасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хар л даа. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулдаг юм.  

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
уулаасаа том өргөн, хэрэгтэй салбарт бизнесстэй хүмүүс зээл авах, бас хөнгөлөлт эдлэхэд хамрагдахгүй байх нөхцөл байхгүй л дээ.
2017/01/18 49.0.190.137
vchir
ene bol saidin uzemjeer l chuluulj baina gedeg, unendee bol bugd tatvar tuldug bizde. Tegeed tom kompaniud tuluhgui ym bol jijig kompaniudaar tuluulj hereggui ym bish uu! j
2017/01/17 180.149.96.114
зочин
огцор огцор
2017/01/17 103.212.116.242
Tatvar tulugch
Ajillah huch mongold ulsad chin uchnuun baihiin zaaval gadaadaas avchirah tiim chuhal yum baih daa. Gadaadaas avchirch ireheer tatvar tulduggui yum uu sonin huuli yumaa. Bur ingeed luivardaad sursan z
2017/01/17 175.223.15.100
Huuli bus zuil
Gadaadiin irged avchirah niriidleer uursduu ul hudluh hurungutei bolj tatvaraas bultaj huuli gej neriin door bayajih ursduduu taaruulj huuli gargadagaa bolivol taarnaa ta nar.
2017/01/17 175.223.38.109
y
http://Cash4Visits.com/ref.php?refId=344061 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно.
2017/01/16 202.9.40.5