Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж мэдээлэл хийв.Тэрбээр энэ үеэр "Централ тауэр"-т бөмбөг тавьсан гэх хэрэгт холбогдсон АНУ-ын иргэн тодорхой гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан учраас бид хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж, 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр албадан гаргасан. Энэ хүн урьд нь манай улсад таван удаа зорчиж байсан. Дандаа ОХУ-аар дамжиж ирж байсан юм байна лээ. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй" хэмээлээ.
”Централ тауэр”-т дуулиан дэгдээсэн АНУ-ын иргэнийг албадан гаргажээ
2017-01-16 15:02:00