8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэмээний баярыг мөсний баяртай хамтатган хийлээ

2017-01-16 15:26:14

Увс аймгийн Өмнөговь суманд энэ амралтын өдрүүдээр тэмээний баярыг мөсний баяртай хамтатган хийлээ.

Ховд голын дагуу Улаан үзүүр гэдэг газар болсон энэхүү баяраар 47 тэмээ уралдахад Улиастай багийн малчин Ц.Дэмэдийн Хар ат түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Харин аман хүзүүнд тус багийн малчин Г.Сумъяагийн Хар ат, айргийн гуравт Б.Өлзийбуянгийн Шар ат, айргийн дөрөвт Г.Самбадагвын Шар ат, айргийн тавд Д.Сугаржаргалын хүрэн ат ирсэн юм. Мөсний баярын хүрээнд хосууд мөсөн дээгүүр уралдаж уулын оргил өөд мацаад буцаж ирэх журмаар өрсөлдөхөд Улиастай багийн “Шар цэхээн” баг түрүүлж, “Тавынхан” баг удааллаа. Үүнээс гадна олс татах, цасны сумо зэрэг тэмцээн уралдаан болсон юм.

Тэмээний баярыг өнгөрсөн сард Өмнөговь сумын Баянгол баг хийсэн бол энэ удаад Улиастай баг мөсний баяртай хамтатган хийснээрээ онцлог байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл