С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд Т.Чимгээгийн ээж Ц.Марууш, О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, Ц.Амгаланбаатарын эгч Н.Гансүх нар оролцсон юм. Хурлын үеэр Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосныг шударга бус шүүлт болсон, гэмгүй хүмүүсийг гүтгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, дараагийн буюу давж заалдах шатны шүүхийг шударгаар явуулах үүднээс нээлттэй явуулж өгөхийг хүсч байна. Улмаар Т.Чимгээ, О.Содномдаржаа нарыг нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээсодоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн энэ үеэр Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатарын ар гэрийнхэн хэрэгт шаардлагатай, гал түймрийн нотломж зэрэг зарим нэг нотлох баримтыг дэлгэж үзүүлэв. Мөн талийгаач С.Зоригийн хамтрагчид болон АН-ын нөхдүүдээс тусламж үзүүлээч гэж хүсч байгаа илэрхийллээ.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: “Хэрэг гарах тэр үед манайх ферм нээн, ажиллуулж байсан. Тэр үед миний хүү аавтайгаа бухалдсан өвсөө ачиж явсан хүүхэд. Тэр үеийн юмыг эх хүн би өөрөө л гэрчилнэ. Яг тэр хэрэг болох үед миний хүү өвс, хадлангаа бэлтгээд л байж байсан. Миний хүү тэр хүнийг хөнөөлөө гээд яах юм бэ. С.Зориг гэж ямар хүн, юу хийдэг болохыг мэдэхгүй. Үүнийг би эх хүний хувьд гэрчилнэ. Би шүүх хуралд ганцхан удаа орж мэдүүлэг өгсөн. Шүүх хурлын үеэр тагнуулынхан асуулт тавьж би хариулсан. Миний хариулсан хариултыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан. Миний мэдүүлгийг хавтаст хэрэгт хасваргахгүй байсан юм бол надаас асуулт асуух хэрэг байсан юм уу. Гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг эсэргүйцэж байна.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар: С.Зоригийг амь насаа алдсаны дараа сэжигтнүүдийг эрэгтэй нь 155 см, эмэгтэй нь 165 см өндөртэй хүн байсан гэж тухайн үеийн "Ардын эрх" сонин дээр бичсэн байсан удаатай. Хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар 16 настай, Т.Чимгээ 20 настай, О.Содномдаржаа 22 настай байсан. Ийм бага насны хүүхдүүд яалаа гэж С.Зоригийг хөнөөхөөр очих билээ дээ. Эдгээр хүмүүсийг гүтгэж ялласны хойно С.Зоригийн хэргийн захиалагчийг олохоор ажиллаж байна гэж хууль, хяналтын байгууллагынхан мэдээлж байна. Шүүх, прокурорынхон хилсээр хүнд ял өгсөн учраас энэ хэргийн захиалагч олдохгүй шүү дээ. Бид шүүх, прокурорынхон итгэхгүй байна. Малчин ногоочин хүнд юу оногдох юм бэ. Ямар үндэслэлгүйгээр энэ хүмүүсийг яллав.
Ц.Амгаланбаатарын эгч Л.Хүжмаа: Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар орж үзээгүй, 16 настай хүүхэд байсан. Сүүлд 25 жилийн ял аваад Чойр гэдэг чанга дэглэмтэй газар хүмүүжиж байгаа. 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр пургон машинтай хүмүүс манай гэрээр оруулаад авч явсан. Архангай аймагт том хэрэг гарсан. Тэрийг би хийсэн гэсэн юм билээ. Тэр нь нотлогдоогүй учир тавдугаар сарын үед шоронд буцаад очсон. Түүний дараа надтай утсаар яриад Улаанбаатарт дамжин өнгөрүүлэхийн эмнэлэгт хэвтэж байна. Хоёр ах надад тусалж байгаа. Санаа зоволтгүй гэж байсан. Түүнээс хойш хоёр удаа надтай холбогдсон. Тэгээд 2015 оны наймдугаар сарын 31-н хүртэл холбоо бариагүй.
4 хүний амь нас эрсэдсэн галын шалтгааны номтломж
Үл мэдэгдэх хүнээс О.Содномдаржаагийн ээж рүү ирсэн мессежүүд