Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 485 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 1 бүртгэгдсэн.
Ослын газрыг орхиж явсан осол, хэрэг 2 бүртгэгджээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, СХД-ийн нутаг Хангайн 24-р гудамж замд амины T.Pruis 20 маркийн автомашины нь явган зорчигч 26 настай, Б-г мөргөж гэмтээсэн.
БГД-ийн нутаг Гранд плазагийн зүүн хойд уулзварт амины H.Accent Verna маркийн автомашины жолооч нь амины T.Succeed маркийн А жолоочтойт автомашиныг мөргөөд, зорчигч Б-г гэмтээн хэргийн газрыг орхин явсан. БГД-ийн нутаг Баруун 4-н замын уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас H.Fit, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч 25 настай Т, 25 настай М нарын 2 хүн гэмтжээ.