Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун ,төв, зүүн зүгийн нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 01дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойнооссекундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс,Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус,Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус,Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 18-23 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11метр. 18-20 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг75 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.