Баянгол дүүрэгт таван иргэн архинд хордож, амь насаа алдсан байна. Баттай бус эх сурвалжийн хэлж буйгаар таван иргэн амь насаа алдаснаас нэг нь эмэгтэй хүн байсан аж. Тэгвэл амиа алдсан иргэд "Мөнхжин-Од" ХХК-ийн үйлдвэрлэдэг "Найрсаг" гэх архинд хордсон байж болзошгүй гэнэ. Тодруулбал, тус хэрэг Баянгол дүүрэгт гарсан хэдий ч хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ажлуулсан Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн төв болон бусад холбогдох албаныхан багтсан ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлжээ.