Ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 18-наар дуусч, пүрэв гаригт хичээл эхлэх ёстой. Гэвч томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учраас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлтийг энэ сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн дунд амралтыг сунгах эсэх талаар хүлээлт үүсээд байсан билээ.
Тэгвэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны удирдлагууд уг асуудлыг хэлэлцээд амралтыг сунгахааргүй болжээ. Гэхдээ энэ нь эцсийн шийд биш бөгөөд өнөөдөр 10:00 цагаас Ерөнхий сайд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдыг дуудуулан уулзахаар болжээ. Энэхүү уулзалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болох аж.Тиймээс Ерөнхий сайд салбарын сайдтай уулзсаны дараа сурагчдын амралтыг сунгах эсэх талаар эцсийн шийд гарахаар байна.