С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 24 жилийн ял сонссон Т.Чимгээгийн ээж Ц.Марууштай ярилцлаа.
-С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийн анхан шатны шүүхээс танай охин Т.Чимгээ 24 жилийн хорих ял сонссон. Шүүх хурлаас хойш Т.Чимгээтэй уулзсан уу?
-Энэ шүүх хурал маш будлиантай, шударга бус болсон. Товчхондоо миний охин хилс хэрэгт гүтгэгдэж насаараа хоригдох дээрээ тулаад байна. Төрсөн охин минь амьдралынхаа талыг шоронд өнгөрүүлэхээр болж байхад эх миний сэтгэл ямар байгаа нь ойлгомжтой. Шүүх хурал 5 өдөр хаалттай үргэлжилж О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар 25, Миний охин Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Шүүх хурал дууссанаас хойш охинтойгоо уулзаагүй. Миний охин 24 жилийн ял сонсоход би давхар ял сонссон. Миний охин юу хийсэн юм бэ. 24 жилийн ял оноолоо гэсэн тэр үгийг сонсоод миний толгой дундуур цохиод авах шиг болсон. Зүрх өвдөж, даралт ихэссэн. Би өөр яах юм бэ. /уйлав/
-Шүүх хурлын дараа уулзах хүсэлт тавьсан уу?
-Өмнө нь шалгагдаж байхад уулзах гэхээр уулзуулдаггүй байсан. Шүүх хурлын дараа уулзах хүсэлт гаргасан ч уулзуулаагүй.
Чимгээг шоронд байхад том охин нь нас барсан. Охин бид хоёр үзээгүй зүйлээ үзэж байна. Хүн зовлон даадаг гэдэг үнэн юм байна. Үхсэний хойноос үхэлтэй биш, шоронд орсны хойноос шоронд оролтой биш.
-Шүүх хуралд та гэрчээр оролцсон шүү дээ. Шүүх хурал ямархуу байр байдалтай болов. Танаас ямар асуулт асууж байсан бэ?
-Шүүх хуралд гэрчээр оролцоход надаас 1998 онд танай охин хаана байсан вэ, танай охин таны хэд дэх хүүхэд вэ, танай охины алхаа гишгээ ямар вэ, хөл гар нь маажиг уу гэж асууж байсан. Шүүх хурал болохоос өмнө тагнуулынхан манай гэрийг нэгжиж биднийг шалгаж, байцааж байсан. Тэр үед надаас гэнэт 1998 онд та хаана байсан вэ гэж асуусан би тулгамдаж сайн мэдэхгүй байна гэсэн. Сүүлд шүүх хуралд оролцохдоо би тэнд байсан ийм зүйл хийж байсан гэдгээ хэлсэн. 1998 онд миний охин Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэй хөгшин эмээгээ харж байсан. Тухайн үед манай нөхөр нас барж би ээжийгээ харж, асрах боломжгүй байсан учраас Чимгээ хөгшин эмээгээ харж, асарч байсан гэж хэлсэн. Тэгэхэд прокурорын дүрэмт хувцас өмссөн хүүхэн миний хариултыг илт гуйвуулсан. Өмнөх мэдүүлэг дээр сайн мэдэхгүй байна гэсэн байж та одоо яагаад ингэж ярьж байгаа юм бэ гэж байсан. Үүнээс харахад хэргийг аль нэг тал руу нь буруу эргүүлж, мушгих, будлиантуулах гэж байна уу даа гэж бодсон. 1998 онд болсон хэрэгтэй холбоо зүйл манайд юу байх ёстой юм бүү мэд. Гэнэт л орж ирээд гэрийн хамаг зүйлийг сандаачиж шалгаж эхэлсэн. Ямар учиртайг нь асуухад нууц гэхээс өөр юм хэлэхгүй байсан.
-Чимгээгийн үр хүүхдүүд одоо хаана байгаа вэ?
-Миний охин уг нь хоёр охин, нэг хүү гурван хүүхэдтэй байсан. Том охин нь өнгөрсөн наймдугаар сард зам тээврийн ослоор нас барсан. Одоо охин, хүү хоёр нь бидэнтэй цуг байгаа. Чимгээг шоронд байхад том охин нь нас барсан. Охин бид хоёр үзээгүй зүйлээ үзэж байна. Хүн зовлон даадаг гэдэг үнэн юм байна. Үхсэний хойноос үхэлтэй биш, шоронд орсны хойноос шоронд оролтой биш. Эгчид нь үнэхээр хэцүү байна. Амьдрал бидэнд яагаад ийм хатуу хандаж байгаа юм бэ. /уйлав/
-Охин нь нас барсан байхадТ.Чимгээг ажил явдалд нь оролцуулсан уу?
Нөхөр нь Чимгээтэй уулзаж байхад шоронгийн харгалзагч охин нь нас барсан талаар хэлэх гэж оролдож байсан. Танай ямар охин нас барсан юм, эргэлтийн хоол унд нь ажил явдлын идээ, будаалга байна гэх зэргээр ярьж байсан гэж нөхөр нь надад хэлсэн. Энэ хэний явуулга вэ, охин нас барсан гэдгийг тэд яаж мэдэв.
-Гэр бүлийнхэн бид хоорондоо ярилцаад гаргуулж охины ажил явдалд оролцуулах гэж тагнуулынханд хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Гэтэл нэг өдөр нөхөрт нь эргэлт оруулж болно гэж хэлсэн байсан. Тэгээд бид охиныхоо талаар хэлэхгүй байя гэж ярилцаад шийдчихсэн байсан. Нөхөр нь Чимгээтэй уулзаж байхад шоронгийн харгалзагч охин нь нас барсан талаар хэлэх гэж оролдож байсан. Танай ямар охин нас барсан юм, эргэлтийн хоол унд нь ажил явдлын идээ, будаалга байна гэх зэргээр ярьж байсан гэж нөхөр нь надад хэлсэн. Энэ хэний явуулга вэ, охин нас барсан гэдгийг тэд яаж мэдэв.
-Т.Чимгээ багадаа ямархуу ааш зантай хүүхэд байсан вэ. Эзэмшсэн мэргэжил гэж бий юу?
-Миний охин багадаа бусдад гэм хор болдоггүй сайхан сэтгэлтэй хүүхэд байсан. Одоо ч тийм байгаа. Нутгийнхан төдийгүй хавь ойрын хүмүүс бүгд мэднэ. Наймдугаар анги төгссөн.
-Т.Чимгээ хэдэн онд Эрдэнэт рүү шилжиж ирсэн юм бэ?
-1980 онд нөхрөө дагаад Эрдэнэт шилжиж ирсэн. Энэ хугацаанд Дорноговь Эрдэнэт хооронд байнга явдаг байсан. Хэрэг гарах үед миний охин Дорноговь аймагт гурван нялх хүүхэдтэй, хөгшин ээжийгээ хараад байж байсан.
-Та нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би одоо 76 настай.
-О.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарын гэр бүлийнхнийг өмнө нь таньдаг байсан уу?
-Танихгүй. Чимгээ нөхрөө дагаад Эрдэнэт хотод ирэхэд тэдний хамар хашаанд байсан гэдэг юм билээ.
-Т.Чимгээгийн гэрээс бурхан алга болсон. Тэр бурханыг Ц.Амгаланбаатар авсан гэсэн мэдээлэл гарсан байсан. Танд энэ талаар мэдсэн зүйл байна уу?
-Чимгээгийн Эрдэнэтэд байдаг гэрээс нь нэг бурхан алга болж байсан. Тухайн үед хулгайд эд зүйлээ алдсан хүнд цагдаа энэ тэр болсон юм. Яг хэн авсан гэдгийг би сайн мэдэхгүй байна.
Шоронд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар Чимгээгийн хүүхдүүд хаана юу хийж байгаа, ямар хувцас өмссөн байхыг яаж мэдсэн байж таарах уу. Тэр хүүхэд нь энд явж байна, тэнд явж байна, ийм өнгөтэй хувцастай явж байна гэсэн мессеж зөндөө ирсэн гэсэн.
-Ц.Амгаланбаатар шоронд байхдаа Т.Чимгээгийн талаар, хүүхдүүдийг нь байнга тагнасан мессеж явуулдаг байсан гэсэн. Ямар учиртай, юу гэсэн мессеж явуулдаг байсан юм бол. Танд энэ талаар Т.Чимгээ ярьж байсан уу?
-Би нэг л зүйлийг их гайхдаг. Шоронд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар Чимгээгийн хүүхдүүд хаана юу хийж байгаа, ямар хувцас өмссөн байхыг яаж мэдсэн байж таарах уу. Тэр хүүхэд нь энд явж байна, тэнд явж байна, ийм өнгөтэй хувцастай явж байна гэсэн мессеж зөндөө ирсэн гэсэн. Энэ талаар миний охин надад хэлж байсан. Шоронд байсан Ц.Амгаланбаатарыг хөдөлгөж байгаа тэр хүн хэн бэ. Ц.Амгаланбаатар хэн нэгэн эрх мэдэлтэй хүний гар хөл болсон байхыг үгүйсгэхгүй. Би тэр хүмүүсийг тагнуулынхан гэж бодож байгаа. Намайг бариад шоронд оруулбал оруулна биз. Насгүй болсон надад айх юм алга. Хийгээгүй хэргийнхээ төлөө ял авч, хилс хэрэгт гүтгэгдэж байгаа охиноо харах л надад аймшигтай байна.
-Тухайн үед мессежний талаар цагдаагийнханд мэдэгдэж байсан уу?
-Том охин нь ирсэн мессежүүдийг Эрдэнэтийн цагдаагийн газарт аваачиж шалгуулах хүсэлт тавьсан гэсэн. Тэгэхэд тэр мессежийн талаар хуулийн байгууллагынхан нь юу ч яриагүй, дугараагүй гэж надад сүүлд хэлж байсан.
-Олон улсын хүний эрхийн байгууллагад хандан байгаа гэж та ярьсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бид давж заалдана. Давж заалтах шатны шүүхэд хүсэлт гаргана. Түүний дараа олон улсын хүний эрхийн байгууллагад хандан. Яагаад миний охин хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонсож байгаа юм бэ. Яасан гэж. Энэ хэрэг нүдэн дээрээ 3 хүнийг яллаж байгаа хэрэг боловч тэд нартай цуг гэр бүлийнхэн нь цуг ял сонсгож, яллаж байна. Энэ хүмүүсийн ар гэрийхэн сэтгэл зүйн хувьд маш хүнд байна шүү дээ.
-Давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан уу. Шүүх хурал хэзээ болох вэ?
-Энэ талаар эгч нь сайн мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.