8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан 5 иргэний үхлийн шалтгааныг тодруулна

2017-01-17 09:21:54

Өчигдөр Баянгол дүүрэгт таван иргэн архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээллийг бид хүргэсэн. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд "Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүс бөөндөө нэг зүйлээс хордсон байж болзошгүй. Нотлох баримтаар хураасан эд зүйлийг хортой үгүйг шинжлүүлэхээр ажиллаж байна. Мөн нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өглөө гэхэд юуны улмаас нас барсан нь эцсийн байдлаар тогтоогдоно" гэсэн юм. Амиа алдсан иргэд архинд хордсон эсэх, шинжилгээний хариу өнөөдөр гарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл