8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-01-17 09:25:21

09:00 цагаас Эрүүл мэндийн яамны байранд “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн яаралтай болон түргэн тусламжийн өнөөгийн байдлыг танилцуулна

09:00 цагаас “Best Western - Туушин” зочид буудалд  Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхижүүлэх судалгааны үр дүнг танилцуулах семинар” болно.

11:30 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд Монголын малчдын хамтын хариуцлагын холбооноос малчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:00 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд  СХД-ийн МАН хороодын Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг хууль бусаар сонгож байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлнэ.

12:30 цагаас “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд  Баг, хороодын Иргэдийн нийтийн хурлын хууль бус үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл