8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсад гадаадын 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байна

2017-01-17 10:08:06

Гадаадын иргэн, харьяатын газар сэтгүүлчдийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тус газрын дарга Д.Мөрөн 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа "2016 онд баталсан Хилийн тухай хуулийн шинэчилсэн хуулиар хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа нь энэ оны хоёрдугаар сард Хил хамгаалах газарт шилжиж байгаа. Манай байгууллага зургаан газарт байрладаг. Бүсийн газар гэж орон нутагт дөрвөн газар бий. Буянт-Ухаа болон Замын-Үүдэд байрладаг. Улсын хэмжээнд хилийн 46 боомт бий. Өнөөдрийн байдлаар 27 нь байнгын үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад 122 орны 23737 иргэн бүртгэлтэй байна. Хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бөгөөд 8707, БНСУ-аас 2558 иргэн бий” гэх мэдээг онцоллоо. Мөн хууль зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна мөнгөн дүнгээр торгодог байна. Мөн үүнээс гадна Гадаадын иргэн харьяатын газар 2015 онд 26 189 иргэнд виз олгосон бол 2016 онд 21251 болон буурчээ. Мөн оршин суух зөвшөөрөл ч буурсан үзүүлэлт гарсан байна. 2015 онд 20505 иргэн оршин суух зөвшөөрөл олгосон бол өнгөрсөн онд 14929 иргэнд Монголд амьдрах эрх өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл