8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүннү Эйр компанийн 500.000 дахь зорчигч тодорлоо

2017-01-16 15:00:00

Монголын иргэний агаарын тээврийн салбарт хувь нэмрээ оруулж байгуулагдсан цагаасаа Монгол Улсын орон нутгийн нислэгийг дэлхийн агаарын тээврийн сүлжээнд холбох, мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, олон улсын стандарт, хэм хэмжээнд хүрсэн агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн Хүннү Эйр компанийн 500,000 дахь зорчигч 2017 оны 01 сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Өлгий-Ховд чиглэлийн нислэгт шинэ оны эхлэл дээр тодорсон байна. Хүннү Эйр компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 500,000 зорчигч тээвэрлэсэн байна. Тус компанийн 500.000 дахь зорчигчоор  Баян Өлгий аймгийн уугуул иргэн Н.Самат гэх эрхэм тодорсон байна.  Н.Саматад компанийн хамт олны зүгээс баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment