8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: "УИХ-ын дарга асан З.Энхболд над руу утасдаж Эрдэнэтийн асуудлаар Ерөнхий сайдын хувиар тайлбар хий гэж хэлсэн"

2017-01-17 11:40:00
Эсвэл Эрдэнэтийн 49 хувиа буцаагаад Орост нь өгчих. Тэгээд мөнгөтэй хүн,эсвэл  аль нэгэн улс худалдаж авна биз.

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тушаалаа өгснөөс хойш анх удаа "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон, юу хийсэн бүтээсэн болон цаашид ямар замаар явах ёстой талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Ингээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн улс төр, болон нийгмийн асуудлаар хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. АН өнгөрсөн хугацаанд эв нэгдэлгүй, нэг баг болж чадаагүй учраас ялагдсан.
  2. АН, МАН-ын төлөвшлөөс улс орны ирээдүй ихээхэн шалтгаална. Хоёр нам бие биенээ хурцалж чадвал төдий чинээ урагшилна.
  3. Зургаан сарын эхээр Эрдэнэт үйлдвэр манай улс руу шилжиж байгаа асуудал УИХ дээр яригдсан.
  4. УИХ-ын дарга асан З.Энхболд над руу утасдаж Эрдэнэтийн асуудлаар Ерөнхий сайдын хувиар тайлбар хий гэж хэлсэн. Тэгээд би хариуцлагатай мэдэгдэл хийсэн.
  5. АН  дөрвөн жил ажилласан ажлаа ард түмнээр дүгнүүлсэн.  
  6. Харь улсад байсан 49 хувийг авчирч чадаагүй “дожоогүй Ерөнхий сайд” байхыг хүсээгүй.
  7. Эрдэнэтийн 49 хувийг монгол компани өөрөө хөөцөлдөөд авч ирсэн. Буруу юм байхгүй.
  8. Эрдэнэт үйлдвэрийн асуудал Дашкентын уулзалтын өмнө болсон.
  9. Эрдэнэтийг  тойрсон улс төр, маргаан манай улсад биш харь улсад байх ёстой асуудал. Хэрүүл нь Монголд яваад байгаа.
  10. Эсвэл Эрдэнэтийн 49 хувиа буцаагаад Орост нь өгчих. Тэгээд мөнгөтэй хүн,эсвэл  аль нэгэн улс худалдаж авна биз.
  11. АН хэзээ ч хувийн  компани руу дайрахгүй. Ц.Нямдорж МАН-аараа дамжуулаад хийцгээ. Гэхдээ Ц.Нямдорж тэнэг хүн биш.
  12. МАН зургаан сар ярьлаа. Одоо ажлаа хийцгээ.
  13. АН ялсан бол нийт баялагаа нэмэх ажил хийх байсан.
  14. Ерөнхий сайд хийж байсан 29 хүний 13-нь амьд байна.
  15. Казах, Киргиз хүнтэй уулзаад үз. Киргизийн  улс төрийнхөн  яг манай гишүүд шиг улс төрждөг. Гэтэл казах улс аль хэдийн нээлттэй болсон, хөгжөөд явж байна.
  16. Хууль зөрч, хулгай хий гэж би яриагүй биз дээ. Хийж байгаа улс төрийг нь ярьж байна.
  17. Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлж болно. 2012 онд бид хамтдаа бүх юмаа эерэгээр харж өөрчлөе гэж орж ирсэн.
  18. Шинэчлэлийн Засгийн газрыг буулгах ажилд манай намын хоёр фракц оролцсон. Гэхдээ Шинэчлэлийн засгийн газрын ажлыг үргэлжлүүлээд аваад явсан.
  19. Хувь хүнийг шүүмжилж болно. Гэхдээ гал тогоо руу орж болохгүй.
  20. Зээлтэй холбоотойгоор улс төржилт явж байсан учраас  Петровисын Ж.Оюунгэрэл, MCS-ийн Л.Энх-Амгалан, МАК-ын Н.Номтойбаярын нэрийг хэлсэн. Тэр гурван хүнээс одоо уучлалт гуйж байна.
  21. Гүйцэтгэх засаглалын нэг жилийн хугацаанд маш олон ажил хийх байсан учраас Хөгжлийн банк хэрэгтэй болсон юм.
  22. 1 км замыг 2,3 жилийн өмнө 430 сая төгрөгөөр тавьдаг байсан. 430 сая гэж байсан өртөг өнөөдөр 600 гаруй сая болж болно. Ямар зам тавихаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр.
  23. Бид 4 жилийн хугацаанд 3,500 км зам тавьсан. Хуучин 90 жилд 3,100 км зам тавьдаг байсан.
  24. Хямралын үед бид бүтээж чадсан.
  25. Энэ их юм бүтээн байгуулчаад хүмүүстээ хүргэж чадаагүй. Тайлбарлаж чадаагүй нь гол алдаа болсон.
  26. МАН энэ зургаан сар хугацаанд нэг ч дорвитой шийдвэр  гаргаагүй мөртлөө улс  төр нь явдагаараа явж л байна.
  27. Ард түмэн надад болон АН-д дүнгээ тавьсан. Их ажил хийсэн мөртлөө үүнийгээ бид ойлгуулж танилцуулж  чадаагүй гэсэн хувь хүний бодол байна.
  28. Бүх намууд зөвшилцөөд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийгээд явах хэрэгтэй. Энэ өөрөө Монгол Улсад хэрэгтэй.
  29. Уул уурхайгаа явуулж чадахгүй бол өөрсдөө чадах юмаа хийх хэрэгтэй.  Саваа томруулах хэрэгтэй. Хоосон улс төрөө болох хэрэгтэй.
  30. Би дөнгөж сая саран дээрээс бууж ирээгүй. Би ард түмэнтэйгээ хамт утаагаар амьсгалаад явж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мим
Эрдэнэтийн 500 хан сая долларийг худалдаад авах байлаа энэ 3500кл замаар хэдэн эрдэнэт барих бол новшууд ийм ашиггуй зуйлээр л монголыг минь алаад хаячихлаа
2017/01/18 211.36.141.188
Мим
Муу новшууд зам гэдэг нэрээр шалтаг тавиж асар их монго идсэн бас их юм хийсэн гэнэ щуу нэгч уйлдвэр тэр зам барих монгоороо барисан бол одоо айлтгуй ороо толж бхгау юу наад зах нь тэр эрдэнэтийн 500
2017/01/18 211.36.141.188
иргэн
Үндсэн хуулийг өөрчлөх ямар ч шаардлага байхгүй. Хулгайч нар аргаа нарийсгах гээд байна шүү.
2017/01/17 202.55.183.106
Иргэн
Хагас мөнгийг нь идээд, улсынхаа эдийн засгийг сөхрүүлчихээд баатар болох гээд байгаам уу
2017/01/17 203.91.119.66
Иргэн
Гаднаас том зээл аваад зам барих чинь хамгийн амархан мөнгө идэх л арга. ЗГ бол улсын макро эдийн засгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах естой. Өдөртөө хэдхэн машин явдаг 3000 км зам тавьж,
2017/01/17 203.91.119.66
Zochin
Tani nemeegui onoshlogoonii tolboriig 2 daxin nugalaad ZG shiidber gargachixlaa.Saixanbilegiin ZG n ued xed xeden udaa oroxod ni ugui gej tas tsoxij bsan.ta end bas mongoliin ard tumniig xarj uzsen.
2017/01/17 111.118.2.9
худлаа ярих юм
идэж ууснаасаа болоол ялагдсан ш дээ
2017/01/17 66.181.185.183
Зочин
Наад гэхэд тэр дубайгийн гэрээ хэтэрхий дэндсэн зуйл болсон бишуу сайзанбалаг нэр чинь тэрнээс болсон биздээ намаа ч алаад уэрийгээ ч оршуулаад эх орноо ч авпх юмгуй болгоод арвй л худлаа гар юмаа
2017/01/17 103.26.194.142
Далд орооч
Хужаагийн шээсээ арилсан байдаа одоо
2017/01/17 76.114.207.107
Юун гуя хаа л авсан ш дээ гэж байх шив дээ.
Сайхан билэг ээ чи битгий хуцаад бай хөөе. Стратегийн орд газрыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй шийдчээд улсаасмөнгө хулгайлж хувьдаа авчаад олон юм битгий донгос чи за юу? Дуугүй байхаар даврах юмаа та нар
2017/01/17 24.56.183.104
Mgl
Yag ynendee an zondoo um xiisen. Xymyys yamar bsnaa er n dorxnoo martchixdag um bilee.
2017/01/17 122.201.31.147
zochin
Arai ch yumaa ichih bulchirhai alga
2017/01/17 112.72.9.162
Uls torch
Enkhboldiig PRdaad ehellee eronkhiilogchid boloh Ne dee. Aimshigtai ulsuud yma
2017/01/17 141.168.38.45
  • Recent
  • Most Read
  • Most Comment