Дорнод аймгийн уугуул, Монголын боксын шигшээ багийн тамирчин, Азийн наадмын аварга, Олон улсын хэмжээний мастер, "Хилчин" спорт хорооны тамирчин дэслэгч Доржнямбуугийн Отгондалай "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож боксын төрлөөс 60 кг-ийн жинд ХҮРЭЛ медаль хүртсэн Монголын бахархал болсон тамирчин билээ.
9 сарын 9-нд ОУХМ Д.Отгондалай МУГД Ё.Төмөрбатаар багшдаа хүндэтгэл үзүүлэн төрөлх нутагтаа хүлээн авч талархлаа илэрхийллээ.
Хүннү Эйр компаний хамт олны зүгээс Д.Отгондалайд баяр хүргэн, Монгол орноо дэлхийд алдаршуулсан тамирчнаа дэмжиж манай нислэгээр үнэгүй зорчих эрх гардууллаа.