Хүннү Эйр компани XVII жарны ''Алтан унжлагат' хэмээх гал тахиа жилийн хаврын хямдрал болгож Улаанбаатар - Манжуур - Улаанбаатарын чиглэлийн нислэгт 2017 оны 05-р сарын 31-г дуустал бүх ангиллын тийзэндээ 50 хувийн хямдралаа үргэлжлүүлж байна.
Нислэг 7 хоногийн 1,2,3,5,7 дахь өдрүүдэд хийгдэж байгаа бөгөөд Манжуур хот дах 5 одтой Шангри-Ла зочид буудал манай зорчигчдод 2 ортой өрөөний нэг хоногийн төлбөрөө 2 сарын 28-ныг дуустал 199 юань болгож хямдрууллаа.
Та Баруун 4 зам Рокмон төвийн 2 давхарт байрлах Борлуулалтын төвөөс тийзээ худалдаж авахдаа Шангри-Ла зочид буудалд буух тухайгаа мэдэгдэж, төлбөрөө хийснээр 5 одтой буудалд санаанд оромгүй хямд үнээр тухлан саатах боломжтой болно.
Лавлах утас: 7000-1111