8o
Улаанбаатар хот
mobile menu

Бор шувуу: Ц.Дашдорж сайдын ажлаа хүлээлгэн өгч оронд нь Д.Загджав томилогдох уу

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-17 15:33:00

Ийм нэгэн бор шувуу Төрийн ордонд нисч эхэллээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ Ц.Дашдорж сайдын албан тушаалаа хүлээлгэн өгвөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам сайд болон дэд сайдгүй болох юм. Учир нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж буй бөгөөд түүний орны хүнийг өнөөдрийг хүртэл томилоогүй байгаа юм. Тэгвэл Х.Бадамсүрэнгийн оронд дэд сайдаар УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг томилогдох нь гэх мэдээлэл байсан ч тэрбээр дэд сайд бус сайд болно гэсэн бор шувуу нисч байна.

Д.Загджавын хувьд ойрын үед Төрийн ордонд дарга нарын өрөөгөөр орж, гарах нь ихэссэн. Үүнийг харсан хүмүүс “Д.Загджав удахгүй нэг албан тушаалд томилогдох нь” гэх яриа байсан юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад томилж магадгүй байгаа аж. Харин МАН-ын залуус түүнийг хүлээж авахгүй хэмээн дургүйцэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар Д.Загджаваас тодруулахад хариулт өгөхөөс татгалзаж “ Би мэдэхгүй байна. Дараа нь би мэдээлэл хийнэ” гэлээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zagdjav zailaa
2017/01/18 43.242.243.21
золбоо
2008 онд намыг элгээр нь хэвтүүлж чадсан гавьяатай хүн дээ
2017/01/18 202.55.191.76
Zagdjav bolnoo
Chyk
2017/01/17 59.153.115.253
М
Загджав харин ч зангарагтай эр хүн дээ. Ажлыг бол хийсэн шиг хийдэг хүн
2017/01/17 75.82.92.137
irgen
Zagdjav hulhini gar.
2017/01/17 103.229.121.36
zochin
Odoo zov hunee songoproi Dashdorj ni ajlaa ogson ni deer hetsuuhen hun l suuj bga haragdag er ni tegeed ooriigoo medmeer um yaah gej said bdog um bol hugatsaa Alsace l...
2017/01/17 139.5.219.149
ipgen
zagdjav hereggui hun dee yu ch hiihgui darga soliod demii
2017/01/17 43.242.242.140
ккк
Хан-Уул дүүргийг 2008 онд ялагдуулсан гол этгээд, намын нэр нүүр гутаасан хүнийг зайлуулаач ээ
2017/01/17 202.55.191.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment