8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай: Гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

2017-01-17 15:52:00

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр таван иргэн архинд хордож нас барсан хэрэг гарсан.  Үүний улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн мэдээллийн эхэнд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын  18-наас эхлэн гурав хоногийн турш архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож  байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн   нас барсан иргэдэд хийсэн шинжилгээний дүнг танилцуулсан юм. Шинжилгээгээр нас барсан иргэд их хэмжээний шингэн зүйлд хордож нас барсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор архинаас болсон эсэх нь  хараахан тодорхой болоогүй байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн дуулгалаа. Мөн үүнээс гадна "Найрсаг" архины  үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тухайн байрыг лацдаж битүүмжилжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
найрсаг
Архины үйлдвэрийн нэр найрсаг айн
2017/01/17 103.212.116.242