8o
Улаанбаатар хот
mobile menu

74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг шүүх хурал маргааш болно

2017-01-17 16:05:52

Одоогоос нэг жилийн өмнө Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар  үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2  зүйл ангиар  Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноосон байдаг. Сэжигтэн этгээдүүд шүүхээс оноосон дээрх ялыг хүндэдсэн хэмээн үзэж, 2016 оны 12 сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хурлыг маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцэхээр товложээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэрсээ
Увсынхан сүүлийн үед их новширч байна аа.
2017/01/17 202.21.116.2