8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шүүмжлэв

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-17 16:16:30

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж байна.  Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед АН 5 хоногийн завсарлага авсан байлаа. Завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийг  150 хоногийн өмнө зарлана гэж төсөлд заасан байсан. Гэвч энэ хугацааг ажлын хэсгийнхэн 130 хоногийн өмнө зарлана гэж өөрчилжээ. Учир нь Хуулийн төсөл батлагдаагүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг 150 хоногийн өмнө зарлах боломжгүй болоод байгаа юм.   Ажлын хэсгээс гаргасан уг саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Зарчмын зөрүүтэй санал хураалтын явцад хурал даргалагч Д.Лүндээжанцан хуулийн төслийн найруулгад шүүмжлэлтэй хандаж байлаа. “Эх орон ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулна” гэж юу яриад байгаа юм. Тодорхой шүү дээ, засах заалтыг засахгүй, дэмий зүйлээр оролдох юм” хэмээн бухимдав. Дээрх зарчмын зөрүүтэй санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж "2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар болохгүй заалтуудыг өөрчилж, сайжруулах хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар болгоомжлоод байна гэвэл маргаан үүсэх магадлал өндөр. Өмнө нь оруулсан болохгүй заалтыг хэвээр орхиж болохгүй.  Хэн ч уншсан сонгуулийн дараа маргаж чадахааргүй, ойлгомжтой байх ёстой.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment