Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн архинд хордож нас барсан хэргийн талаар урьдчилсан байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр оройны 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал 3 хоногийн турш архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож байгааг мэдэгдсэн юм.
Мөн нас барсан иргэдэд хийсэн шинжилгээний урьдчилсан дүнг танилцууллаа. Урьдчилсан байдлаар эдгээр 5 хүнээс 4-нь шингэн зүйлд хордож нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна. Харин архинаас болсон эсэх нь хараахан тодорхой хараахан тодорхой болоогүй байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон юм. Шүүх шинжилгээний үндэсний төв талийгаачдад эсийн нарийн шинжилгээ хийж байгаа аж . Уг шинжилгээний хариу гарсны дараа талийгаачид юунд хордсон нь тодорхой болох юм байна.
Улмаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 2939 дэлгүүрийн 2013-т шалгалт явуулж 7378 шил архийг битүүмжилсэн байна.