“Халх гол бүтээн байгуулалтын бүсэд” 24 аж ахуй нэгжид газар олгосон шийдвэрийг хүчингүй болголоо. Засгийн газрын 2016 оны 187 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-76, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны А-01 тушаалаар батлагдсантай холбогдуулан тус бүсийн захиргаанаас 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар ашиглах гэрээ, хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Түүнд 000001-000034 хүртэл дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ багтсан байна.
“Халх гол” бүсэд олгосон 24 аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ
2017-01-17 17:29:16