8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Удирдах зөвлөл хуралдах гэж байна

2017-01-17 18:06:00

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдах байсан ч түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл Удирдах зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Хуралдаанаар ирэх дөрвөн жил МАН ямар бүтэцтэй явах, хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах  вэ гэдэг дотоод бүтцийн асуудлаа ярилцахаар болжээ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Учир нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилсонтой холбогдуулан түүний орны хүнийг томилох юм.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэрс сонсогдож байгаа юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagaband
Ардын нам гэж хоцрогдсон байгууллага юм аа
2017/01/18 202.131.225.2
Арга хэмжээ зоригтой аваасай
МАНай нам яллаа гээд Эрдэнэт, Нисэх, Төмөр замд АН хүчээ авч байгааг юу гэж ойлгох вэ. УЗөвлөл анхаарлаа хандуулаач ээ. Ялсан нам шиг баймаар байна. Гишүүдийнхээ итгэл рүү ус цацаж болохгүй.
2017/01/17 66.181.185.183
Анхаар
Хан-Уулд дураар дургиж намын анхны ялагдлыг 2008 онд авчирсан зальт луйварчин Загджавыг сонговол олон мянган гишүүд болон иргэд рүүгээ ус цацсан хэрэг болно.
2017/01/17 66.181.185.183
  • Recent
  • Most Read
  • Most Comment