8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Батхүү: Манай архинаас хордсон зүйл байхгүй

2017-01-18 09:15:00

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр таван иргэн хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар дараах эх сурвалжуудаас тодрууллаа.

Л.Эрдэнэчимэг: Бараа бүтээгдэхүүний хаяг шошгын зөрчил гарч байсан

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас дараах зүйлийг тодрууллаа.

-Талийгаачдыг “Мөнхжин-Од” компаний “Найрсаг” архинд хордсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Хордож нас барсан иргэдийг урьдчилсан байдлаар шингэн зүйлд хордсон гэсэн дүгнэлт гарсан. Чухам юунаас хордсон удахгүй тодорхой болно. 

-Өмнө нь “Мөнхжин-Од” компани хэд хэдэн удаагийн шалгалтад унаж, иргэдээс гомдол ирж байсан. Иргэдээс ямар гомдол ирж байсан вэ?

-Бараа бүтээгдэхүүний хаяг шошгын зөрчил гарч байсан. Мөн иргэдээс 2015 оны хоёрдугаар сард, 2016 оны дөрөвдүгээр сард “Найрсаг” архинаас хордлого авлаа гэсэн гомдол хэд хэдэн удаа ирсэн. Харин мэргэжлийн хяналтын шалгалтад бараа бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэл нь эерэг гарч байсан.  

-Хэрэв эдгээр иргэд “Найрсаг” архинаас хордсон гэсэн эцсийн хариу гарсан тохиолдолд "Мөнхжин-Од" компанид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Өнөөдрийн байдлаар эцсийн хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар эдгээр таван иргэн шингэн зүйл ууж хордсон гэсэн дүгнэлт гарлаа.  Одоо Шүүхийн шинжилгээний үндэсний төв эсийн нарийн шинжилгээ хийж байна. Эцсийн хариу гарч байж бүх зүйл тодорхой болно. Тиймээс одоогоор тус компанид хариуцлага тооцох тухай ярих болоогүй. Энэ нь тухайн байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал. Хэрвээ талийгаачид "Найрсаг" архинаас хордсон нь тогтоогдвол "Мөнхжин-Од" компанид хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 

-Хордсон иргэд олон зүйл хольж хэрэглэсэн гэсэн. Энэ үнэн үү?  

-Тэр талаар бид мэдэхгүй. Хэргийн газарт ажиллаж, үзлэг хийсэн цагдаагийн байгууллага мэдээлэл өгөх байх.  

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн архины үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 45 архины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий. Өнөөдрийн байдлаар 20 үйлдвэр архи үйлдвэрлэж, үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үлдсэн  25 үйлдвэр тусгай зөвшөөрлөө авсан ч үйл ажиллагаагаа явуулаагүй байна.

-Нийслэлд спиртны хэдэн үйлдвэр байдаг вэ?

-7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ нийслэлийн хэмжээнд архины 20, спиртны 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

н.Батхүү: Манай үйлдвэрийн архийг хураамчаар хийдэг бүлэг этгээд шалгалтаар илэрсэн

Ингээд “Мөнхжин-Од” компанитай холбогдож болсон хэрэг явдлын харуул н.Батхүүгээс тодруулсан юм.

-Хордож нас барсан таван иргэн танай компаний үйлдвэрлэсэн “Найрсаг” архийг ууж хордсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манай архинаас хордсон зүйл байхгүй. Хэрэг гарсан өдөр манай үйлдвэр дээр Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын хүмүүс ирээд архи, спиртнээс дээж аваад явсан. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Танайх спиртээ хаанаас авдаг вэ?

- “Би Цэ трейд” компаниас авдаг.

-Өмнө нь танай байгууллагын нэр дээр иргэдээс нэлээд олон гомдол ирж байсан гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 

-Манай үйлдвэрийн архийг хураамчаар хийдэг бүлэг этгээд байдаг. Тэд манай архийг хуурамчаар архи хийж байгаад баригдсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж шалгуулж байсан. Тэгэхэд эдгээр хүмүүс хуурамч архиа орон нутаг руу нийлүүлдэг болох нь тогтоогдож байсан. Улаанбаатар хотод ч хуурамч архиа худалдаж борлуулж байсан. Үүнээс үүдэлтэй санал гомдол ирж байсан. 

Ё.Лхагвасүрэн: “Найрсаг” архины шил хэргийн газраас олдсон

Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс хэргийн газар ямар нөхцөл байдалтай байсан талаар  тодрууллаа.  

-Таван иргэн архинд хордож нас барсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэж таван хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээллэл ирсэн. Дуудлагын дагуу очиход Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхонд таван ирсэн нас барсан байдалтай байсан. Таван хүний дөрөв нь нэг газраас нэг нь өөр газраас олдсон. Эдгээр иргэдийг урьдчилсан байдлаар архинаас хордсон гэсэн таамаглал байна. Одоогоор нарийн шинжилгээ хийж байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

-Хэргийн газраас “Найрсаг” гэдэг архины шил олдсон гэсэн. Энэ үнэн үү?

-“Найрсаг” архины шил хэргийн газраас олдсон. Тиймээс тэр архинаас хордсон байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрч нарийн шинжилгээг хийж байна. Хэргийн газарт байсан эд мөрийн баримтуудыг хураан авч битүүмжилсэн.

-Эдгээр иргэдийг архи болон шил угаагч шингэн хольж уусан гэсэн мэдээлэл гарсан. Тухайн хэргийн газарт шил угаагч шингэний сав байсан уу?

-Хэргийн газраас "Гайхмаараа" шил угаагч шингэний сав олдсон. Энэ талаар шинжилгээний эцсийн хариу гарсны дараа холбогдох байгууллага нь мэдээлэл өгнө.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Азийн чоно
Монголд хууль бна уу мөнгө бүх л юм мөнгө үхсэний хохь амьдын зол гэж үнэн дээ гомдмоор одоо энэ архиний ххк ямар ч хариуцлага хулээхгуй яагаад гэвэл тэд зоостой болохоор манай хууль уйлчилэхгуй
2017/01/21 202.179.23.145
Altan avgai
Ene uildveriin ezen ni altjingiin altan baidag sh de . Egch ni nohorteigee ajluuldag odort 10000-20000 sh arhi hiideg gesen
2017/01/18 122.201.22.28
пүүжээ
тэд нар дэлгүүрээс архи авдаг юм уу? хог түүгээд тийм мөнгө олох уу?
2017/01/18 203.91.115.43
ha
Arhind hordoj nas bardag asuudal bol odor bolgon l garch baidag buunuuruu iim asuudal bolhoor shuugiaad l ungurdug shu
2017/01/18 202.179.27.28
kk
neeree l haruulaas uur asuuchih chamd hariult uguh hun oldoogui gej uu kk,neeree l zahiral ni haruul hiideg yum uu kk
2017/01/18 202.179.27.135
зочин
захирал нь харуулаа хийдэг юм уу, сайн мэдээлэлтэй байх чинь
2017/01/18 203.91.119.102
Бичив
Хямд архи авч уудаг хүмүүс ер нь л олноороо хордож нас бардаг ганц нэгээрээ болохоор ил гаргадаггүй болохоос. Хүнсэндээ жоохон анхаараачээ улс төрчид дээд албан тушаалтнууд. Хордож энэ хэдхэн ард түмэ
2017/01/18 202.70.46.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7