8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газарт удахгүй хийгдэх хөдөлгөөн буюу Ж.Мөнхбатын тайлбар

2017-01-18 10:12:00

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.Нэгдүгээрт нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ба дэд сайдын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Хоёрдугаарт нь, ирэх дөрвөн жил МАН ямар бүтэцтэй явах, хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах  вэ гэдэг дотоод бүтцийн асуудлаа ярилцсан гэнэ. 

Үүнээс хамгийн сонирхол татаж байгаа асуудал бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ба дэд сайдын томилгоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа бөгөөд түүний оронд хэнийг томилох нь МАН-ынханы дунд томоохон асуудлыг дэгдээгээд байгаа юм. Хэрвээ Ц.Дашдорж ажлаа хүлээлгэн өгвөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь сайд болон дэд сайдгүй болно. Тэгэхээр энэ яамыг даруйхан эзэнтэй болгох шаардлагатай учраас уг асуудлыг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцсэн нь энэ аж. Ц.Дашдоржийг эрүүл, мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа гэх мэдээлэл байгаа ч эрүүл мэнд бус арай өөр шалтгаантай гэнэ. Тодруулбал, Ц.Дашдорж намынхандаа "гологдож" улмаар нам доторх зодоон үүссэнтэй холбоотой байх магадлал өндөр гэх мэдээлэл байгаа юм. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Тиймээс түүний орны хүнийг мөн томилох шаардлага гараад буй. 

Тэгвэл Х.Бадамсүрэнгийн оронд МАН-ын гурван гишүүн өрсөлдсөнөөс МАН-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Загджав ялалт байгуулах магадлал өндөр байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Д.Загджавын нэр дэд сайд бус сайд болохоор яригдаж байгаа аж. Эхэндээ УИХ-ын гишүүд Д.Загджавыг дэд сайдад, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүг сайдаар томилох тухай асуудлыг оруулсан боловч Н.Төмөрхүүг нөлөө багатай, тиймээс тохиромжгүй гэж үзсэн бололтой. Ямартай ч Д.Загджавыг дэмжих хандлага түлхүү гарч байгаа гэнэ. Тэгэхээр МАН-ынхан Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад зүтгүүлж магадгүй байна. Харин дэд сайдад хэний нэр яригдаж байгаа нь одоогоор тодорхой бус байна. 

Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас тодруулахад Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг удахгүй ярих байх. Ц.Дашдорж сайд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгнө гэсэн мэдээлэл одоогоор алга. Хэрвээ тийм зүйл болбол би мэдэх ёстой. Мэдээгүй байна гэдгээс өөр хариултыг өгөхөөс татгалзсан юм. 

Ямартай ч МАН-ынхан уг асуудлыг нилээн нууцалж буй аж. Гэхдээ Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ удахгүй олон нийтэд мэдээлэх биз. Тэндээс чухам хэн нь сайд, дэд сайд болсон эсэх мэдээлэл ил болно. Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалын томилгоо удахгүй Засгийн газарт хийгдэх нь. Тодруулбал, яамны хоёр ч сайдыг зэрэг томилох магадлал өндөр байна. 

Т.Энхэлээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Сайхан залах юм аа. Энэ сайт зориуд худлаа бор шувуу захиалгаар нисгэдэг юм шиг байгаа юм.
2017/01/18 202.180.216.234
Сайхан залах юм аа. Энэ сайт зориуд худлаа бор шувуу захиалгаар нисгэдэг юм шиг байгаа юм.
Иргэн
2017/01/18 202.180.216.234
Ххх
Мөнгөө намдааөгнө гэчээд муриад бгаан
2017/01/18 182.251.242.40
z
herwee ene unen bol dashdorj said busdiin ugend orolgui mongoliinhoo tuluu sain ajillaj baigaa ym bainadaa mongolchuudaasaa demjleg awaarai amjilt
2017/01/18 202.126.91.217
Zochin
Zagdjavig tavibal namin ner hund ulam unana
2017/01/18 185.113.96.152
зочин
энэ сда зайлаач ээ
2017/01/18 49.0.186.133
Nam bus irgen
Alban tushaalin naimaachid.
2017/01/18 103.229.121.36
hmmmmm
Zagdjaviig said bolgovol manai nam ulam tom uhralt tsohrolt bolno shuu
2017/01/18 103.26.195.149
Bagsh
Batsuuri l bolimoor bn... Hairan salbar ezengui Uragshgui albataar duurch
2017/01/18 59.153.114.122
АНХАА
ДАШДОРЖ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ БАЙХАА ЭРҮҮЛ БИШ ХАРГДДАГ, ЭНЭ БОЛ МИНИЙ БОДОЛ
2017/01/18 124.158.95.132
  • Recent
  • Most Read
  • Most Comment