8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-01-18 10:40:34

  ХОНЬ - (3/21-4/19)

Сэтгэл санаа тавгүй байсан ч ажил төрөлдөө шамдан хичээ. Хэцүү буюу залхуутай санагдсан ажлыг хойш нь бүү тавь. Барьж аваад хийж эхэлмэгц аяндаа дуусч, та сэтгэл хангалуун байх болно. Хими, анагаах ухаан, технологи, даатгалын салбарт ажиллагсдын ажил төрөл бүтэмжтэй байна. Удирдах албан тушаалтны бүтээмж их байна. Янаг амрагийн харьцаа таны ядаргааг тайлах хамгийн сайн арга.

ҮХЭР - (4/20-5/20)

Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга үйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлөвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон. утга агуулгатай.

ИХЭР - (5/21-6/21)

Шинэ эхлэлийн өдөр. Ажил төрөл, амьдрал ахуйгаа төлөвлөх, шинэ зорилт зорилго дэвшүүлэхэд тохиромжтой. Ямар ч нөхцөлд ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөг бай. Хэрүүл шуугиан муу нөлөөтэй. Чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөө.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойшоож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.

АРСЛАН - (7/23-8/22)

Хариуцлагатай, тууштай ажиллавал амжилтанд хүрнэ. Худал хуурмаг бүхэн ичлэгдэж иэвэр ариун ёс ялна. Шинээр аливааг эхлэх нь таагүй туд өдөр тутмын ажилдаа анхаарлаа хандуул. Эд юм, бичиг цаасааэмхлэн цэгцэл. Ном унших, гэгээрэл ухааралд тэмүүлэх сайн.

ОХИН - (8/23-9/22)

Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялах жуулчлалтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтэйгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох тул аливаад хандах хандлагад тань энэ байдал тусгалаа олно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр. Их хичээл зүтгэл шаардсан ажлыг хийхээр төлөвлөх хэрэггүй. Өдөр тутмын, дадсан сурсан ажилдаа шамдаж, үйл явдлын урсгалыг дагах нь зөв. Эмчилгээ хийлгэх, гоо сайхандаа анхаарахад сайн. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, бусдад мөнгө зээлдүүлэхээс зайлсхий.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Таагүй өдөр. Сэтгэл хямрах, бусадтай ам мурийх, үл ойлголцох хандлага давамгайлна. Хамтын ажиллагаа үр ашиг муутай. Хэн нэгний дэмжлэгт найдах хэрэггүй. Санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд муу. Бусдад мөнгө зээлдэх, бусдаас зээлэх нь ашиггүй. Та шинэ танилтай болно.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр таны хийх ямар ч ажил ашиг орлого, баяр баясгалан сэтгэлийн таашаал өгнө. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж дахин оролдох хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой аливаа ажиллагааг хойшлуул.  

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр ууч тэнүүн энэрэнгүй зөөлөн байваас та өөрийнхөө “би”-тэй бүрэн нийцэж сэтгэлийн таашаал амсана. Өглөг авлагаа барагдуул. Бие сэтгэлээ ариусган мөргөл залбирал үйлд. Орой лаа асаан, эсвэл задгай галын дөл ширтэн ирээдүйгээ гэгээтэйгээр зөгнө.

БУМБА - (1/20-2/18)

Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.

ЗАГАС - (2/19-3/20)

Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment