8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ нисэх буудлын барилгад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ

2017-01-18 10:52:50

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно.

Хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, УИХ-ын даргын ОХУ болон Булангийн зарим оронд хийсэн айлчлалын талаар болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулга хийнэ. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнг танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол болон Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах, Насны хишиг олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцүүлэх аж. БСШУ-ны сайд Ж.Батсуурь Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай талаар танилцуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment