Энэ сарын 17-ны өдөр нам даралтын зуух дэлбэрч нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Доод салхитад нас барсан хүн байна“ гэсэн мэдээллийг авч, цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж шалгахад гал түлж байсан 56 настай эрэгтэй, иргэн З нь зуух хүчтэй дэлбэрсэний улмаас хүнд бэртэл авч, газар дээрээ нас барсан байна. Одоогийн байдлаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Анхаар: Нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн нас баржээ
2017-01-18 11:36:34