БГД-ийн 4-р хороо “...” зочид буудлын 4-р давхарын цонхоор хүн уначихлаа” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус зочид буудалд буудалласан ЧД-ийн 16-р хороонд суух 19 настай эрэгтэй Б нь төлбөрөө төлөхгүй цонхоор буух гэж байгаад унаж хүнд гэмтсэн байжээ. Гэмтсэн иргэн одоогоор ГССҮТ-ийн “Хавсарсан гэмтлийн тасаг”-т хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Харин хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Зочид буудлын төлбөрөөс зугтаж байгаад дөрвөн давхраас унаж гэмтжээ
2017-01-18 12:16:06