8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Би нэг зүйлд маш их санаа зовж байна

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-18 13:15:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эсэргүүцэж буй гишүүдийн нэг юм. 

Тэрбээр энэ үеэр “УИХ-ын чуулганаар хуульбиш миний үгийг хэлэлцүүлдэг боллоо. Миний хэлсэн үгийг зөв, буруу гэж тойрч ярьдаг байдал нь хэтрээд байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан. Дараа нь ажлын хэсгийг хуралдуулж тодорхой судалгааны ажлыг хийнэ гэдэг зарчмын санал гарсан. Гэтэл байнгын хороо гэнэт хуралдаж тэндээсээ чуулганаар хэлэлцүүлэх гэхэд нь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцэхдээ дэгийн хуулийг баримтлахгүй түрэмгийллийн ажиллагаагаа эрчимжүүлж байна. 103 зүйл ангитай хуулийг 140 гаруй зүйл ангитай хууль болгон өөрчилж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа эхнийхээр нь 70 зарчмын зөрүүтэй санал сүүлийнхээр нь 78 зарчмын зөрүүтэй санал хураалаа. Хуулийнхаа 60-80 хувийг албан ёсоор МАН-ын гишүүдийн бодлогоор хийлээ. МАН-ынхан энэ хуулийг дангаараа шийдэж байна. Ардчилсан намын гишүүдийг оруулаач ээ гэдэг санал тавьсан ч Ц.Элбэгдоржийн хамаатанг л оруулсан. Тэр хамаатан нь түр сууж байгаад гараад явсан. Дараа нь ажлын хэсэг дээр Н.Цэрэнбат, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж гишүүн сууж байгаад дээрх 78 саналыг дэмжээд оруулчихсан. Би нэг зүйлд маш их санаа зовж байна. Парламент нийт ард түмэнтэй зөвшилцөхгүйгээр зөвхөн өөрсдөдөө таалагдсан асуудал тавьж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн Үндсэн хуулинд “Сүүлийн таван жилд Монгол Улсдаа байнга оршин суусан гэдэг үг байгаа. Гэтэл нөхөд гадаадад 6 сар байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг үгээр солихгүй. Монгол Улсад хэд хоног амьдарсныг нь хуулиар зохицуулах болохоос гадаадад хэд хоног юу хийснийг нь шийдэхгүй. Өнөөдөр Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг давхар оруулж ирлээ. Яагаад гэвэл УИХ-ын болон Орон нутгийн сонгууль энэ хуулиар явсан. Хууль дэгтэй, дүрэмтэй байх ёстой. Энэ бол МАН-ынхан өөрсдийнхөө хүнийг гаргахын төлөө зохион байгуулалтай зүйл хийгээд байна. Парламентад суудалтай гурван нам өрсөлдөх бол хоёр нам өрсөлдөхөөр боллоо, энэ төслөөр. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн хэлдгээр хуйвалдааны дүрэм хийж байгаад санаа зовж байна. Хуулиа нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Нийт ард түмний санал асуулга байтугай намуудын саналыг ч авахгүй байна. Парламентад суудалгүй намуудад Ерөнхийлөгчийн сонгууль хамааралгүй болсон. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна хэмээн мэдэгдэв.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment