Пакистанд охиноо шатаасан эхийн шүүх хурал Даваа гарагт болж цаазаар авах ял оноожээ. Тэрбээр охиноо гэр бүлийн зөвшөөрөлгүй гэрлэх гэсэн тул амьдаар нь шатаан шийтгэсэн аж.Хэрэгтэн Парвен Биби өнгөрсөн зургадугаар сард “Гэр бүлээ шившигт оруулсан” гэж хөнөөсөн гэдгээ Лахор хотын шүүхэд хүлээн зөвшөөрчээ. Цагдаагийн хэлж буйгаар талийгаач 18 настай Зинат Рафик нь Хассан Ханий гэр бүлтэй хамт долоон хоног амьдарч, гэрлэсэн болохоор хөнөөсөн аж.Пакистан улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл их байдаг. Хүний эрхийн бйгууллагын мэдээллэж буйгаар 2015 онд 1100 орчим “нэр төрийн аллага” бүртгэгдсэн байдаг аж.
Охиноо амьдаар нь шатаасан эхэд цаазаар авах ял оноожээ
2017-01-18 15:56:00