8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгнийгээ аврах гэж ороод амиа алджээ

2015-12-22 13:01:00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт өнгөрсөн баасан гаригт 11 иргэн хорт хийнд хордож, гурав нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин хорт хийнд угаартаж, хордоод байсан найман иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрийн хүсэлтээр гарсан бол тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэгвэл амиа алдсан ажилчид нь “хий алдаж эхэлмэгц нүүрсний үйлдвэрийн гагнуурчин болох 39 настай Ө худаг руу ороод, удалгүй ухаан алдсан аж.Улмаар нэгнийгээ аврахаар араас нь орж байгаад харамсалтайгаар амиа алджээ. Одоогоор “Гранд повер” компанийн үйлдвэрийн хий дамжуулах хоолойг НОБГ-аас хаасан бөгөөд нүүрсний хийн ислийг лабораторид шинжилж байгаа аж. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bolormaa
манай улсад маш хэрэгтэй төсөл байсан байна. хайран залуучууд. гүн эмгэнэл илэрхийлье. Үйлдвэрлэлийн технологийг өдөр тутам гардан хийдэг инженер техникийн ажилтан нь яасан юм бэ. Энэ тань хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Ер нь манай мэргэжлийн хяналтийн ба
2015/12/23 103.17.108.42
Батбаяр
Энэ бол хийн тухай анхан шатны ойлголт өгөгдөөгүй байна л гэсэн үг. Маш харамсалтай осол гарсан байна. Хайран залуучууд... Аюулгүй ажиллагааны сургалт, маш муу түвшинд байгаагийн илрэл байна даа..
2015/12/22 103.17.108.42
Irgen
Hairan zaluuchuud .ar gert ni gun emgenel ilerhiilye
2015/12/22 103.17.108.42
уг нь хэрэгтэй л юм хийж байсан юм даа одоо энэ үйлдвэр хэцүү болсон хайран юм хөдөлмөр хамгаалал үнэхээр муу бйана да хайран 3 хүний амь
2015/12/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment