Халдварт өвчнөр өвчлөгчид 2016 онд 69663 болж, өмнөх оноос 10263-аар буюу 17.3 хувиар нэмэгджээ.
Ийнхүү халдварт өвчний тохиолдол өсөхөд салхин цэцгээр өвчлөгчид 1210 (21.5%)-аар, трихомониазаар өвчлөгчид 333 (8.2%)-аар, улаанбурханаар өвчлөгчид 6809 (29.0%)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 4045 (3.7 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин вирүст хепатитаар өвчлөгчид 326 (36.5%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 1485 (19.3%)-аар, гонококкт халдвараар өвчлөгчид 601 (12.1%)-ээр, сүрьеэгээр өвчлөгчид 225 (5.3%)-аар мөөгөнцөрөөр өвчлөгчид 311 (18.2%)-ээр буурсан байна.