8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүннү Эйр" компани Манжуурын нислэгтээ хямдрал зарлалаа

2017-01-18 16:51:08

Хүннү Эйр компани XVII жарны ''Алтан унжлагат' хэмээх гал тахиа жилийн хаврын хямдрал болгож Улаанбаатар - Манжуур - Улаанбаатарын чиглэлийн нислэгт 2017 оны 05-р сарын 31-г дуустал бүх ангиллын тийзэндээ 50 хувийн хямдралаа үргэлжлүүлж байна.

Нислэг 7 хоногийн 1,2,3,5,7 дахь өдрүүдэд хийгдэж байгаа бөгөөд Манжуур хот дах 5 одтой Шангри-Ла зочид буудал манай зорчигчдод 2 ортой өрөөний нэг хоногийн төлбөрөө 2 сарын 28-ныг дуустал 199 юань болгож хямдрууллаа.


Та Баруун 4 зам Рокмон төвийн 2 давхарт байрлах Борлуулалтын төвөөс тийзээ худалдаж авахдаа Шангри-Ла зочид буудалд буух тухайгаа мэдэгдэж, төлбөрөө хийснээр 5 одтой буудалд санаанд оромгүй хямд үнээр тухлан саатах боломжтой болно.


01 сарын 27, 29, 30, 31, 02 сарын 01, 02, 05-ны өдрийн Улаанбаатар – Манжуур – Улаанбаатар нислэг БНХАУ-ын цагаан сарын баяраар түр зогсох бол
Улаанбаатар – Бугат – Улаанбаатар нислэг цагаан сарын үеэр тасралтгүй үргэлжлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment