8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Загджавыг дэд сайдаар томилохыг дэмжсэн саналыг хүргүүлэхээр болжээ

2017-01-18 16:55:00

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад томилохыг дэмжиж саналаа УИХ-ын даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон учраас түүний орны хүнийг томилох шаардлага үүссэн юм. Уг албан тушаалд Н.Төмөрхүү, Д.Загджав болон Б.Төмөрчулуун, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрах нар өрсөлджээ. МАН-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилохыг дэмжсэн байна.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүдийн эсэргүүцэлтэй тулжээ. Тэд МАН-ын дарга М.Энхболдод хандан УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүссэн бичгийг илгээгээд байгаа аж.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagabanid
Mongoliin turd meregjiliin khulgaich 1 nemegdelee
2017/01/18 202.179.23.212
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2017/01/18 139.5.217.76
зочин
Уг нь орон нутгийн ба төрийн амьдрал, намын анхан шат дунд дээд шатны амьдрал мэдэх Загджав нь дээр байх гэхдээ Төмөрхүү нь баян тул УЗ-ийг мөнгөдөөд гарах байх даа.
2017/01/18 49.0.191.250
Ганбаяр
зүйтэй
2017/01/18 103.9.90.66