8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордныг 42.4 тэрбум төгрөгөөр засварлана

2017-01-18 17:16:00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо. Төрийн ордны барилга 1947 онд анх барьж эхлэн, 1951 онд ашиглалтад  оруулжээ. Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын  улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж,  хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдалтай болсон байна.
 
БХБЯ-ны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.  Харин 2018 оноос Төрийн ордны барилгыг  үе шаттайгаар буулгаж, дахин засварлахад  боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
 
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд  Засгийн газарт чиглэл өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sanal
Эсэргүүцэж байна. Кувэйт 12 сая ногоон өгье шинэ ордон барьчих гээд байхад яалаа?
2017/01/19 76.205.166.119
Зочин
За төрийн ордоноо шинээр босгох засах болсон байхаа. Тэхдээ төсвөөс биш байхаа нөгөө арабуудын хандивалсан мөнгөөрөө засаарай даа алга болцон л гэж мэлзэвдээ!!!
2017/01/18 150.129.140.224