Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /01.18/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Өнгөрсөн онд иргэд авто зам дээр амь насаа алдсан хэрэг 13.8 хувь, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 9.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан”гэв. Мөн удахгүй Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хийж ажлаа танилцууллаа. Энэ үеэр эргүүлүүдийг ажиллуулах юм байна. Хоёрдугаарт, орон нутгийн замд явуулын камеруудыг олноор байршуулж байна. Тиймээс цагдаа, гэрлэн дохиогүй замд замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал гаргахгүй байхыг сануулж байна” гэсэн юм. Сар шинийн баярын амралтын өдрөөр орон байр, албан байгууллагаа эзэнгүй орхисноос хулгайн гэмт хэрэгт өртөхөөс эрсдэл нэмэгддэг. Тиймээс байр орцоо давхар хаалга, цоожтой болгож, удаан хугацаагаар гэрээ орхин явахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг албаныхан санууллаа.
Хөдөө орон нутгийн замд камер байрлуулна
2017-01-19 08:35:00