8o
Улаанбаатар хот
mobile menu

Архи, пиво нууцаар зарж байсан этгээдүүдийг илрүүллээ

2017-01-18 17:40:05

Энэ сарын 16-ны өдөр  таван хүн архинд хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгат хийж байгаа.

Дээрх шалгалтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С "50 73 УБП" улсын дугаартай “Приус-20” маркийн машинтай "Улаанбаатар", "Чингис", "Сархад", "Соёрхол", "Гоулд Чингис" нэртэй 18 шил архи, "Сэнгүр" пиво 22 ширхэгийг зарж байсан зэрэг олон зөрчил илэрчээ.

Мөн дүүргийн 13 дугаар хороо "Хаанчлал" зочид буудлын захирал Б нь 4 шил "Соёрхол" архи, "Сэнгүр" пиво зарж байхад нь тус тус илрүүлэн Баянгол, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгалт үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
o
http://Cash4Visits.com/ref.php?refId=344061 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно.
2017/01/18 202.9.40.65