8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замуудад явуулын камер байршуулахаар болжээ

2017-01-18 18:31:00

ЦЕГ-аас  2016 оны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд иргэд авто зам дээр амь насаа алдсан хэрэг 13.8 хувь, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 9.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Сар шинийн баярын өдрүүд дөхөж байгаатай холбогдуулан онцгойлон арга хэмжээ авч байгаа талаар  Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээллэв. 

Сар шинийн баяраар орон нутгийн зам ачаалалтай болдог байна. Иймд орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаас гадна орон нутгийн замуудад явуулын камер байршуулахаар болжээ. Тиймээс цагдаа, гэрлэн дохиогүй замд замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал гаргахгүй байхыг анхаарууллаа.

Баярын өдрүүдээр худалдааны томоохон төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Энэхүү замын ачаалал нь автомашины зориулалтын авто зогсоолгүйгээс болдог. Тиймээс худалдааны төвүүдэд авто зогсоол түрээслэгчдэд бус үйлчлүүлэгчдэд зориулж ашиглуулах захирамж хүргүүлж байгаа юм байна. Баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг автомашины дугаарын хязгаарлалтаар болон замын урсгал, чиглэлийг өөрчилж бууруулах арга хэмжээг авч ажиллах гэнэ. . Сар шинийн баярын амралтын өдрөөр орон байр, албан байгууллагаа эзэнгүй орхисноос хулгайн гэмт хэрэгт өртөхөөс эрсдэл нэмэгддэг. Тиймээс байр орцоо давхар хаалга, цоожтой болгож, удаан хугацаагаар гэрээ орхин явахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг олон нийтэд сануулав. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
prius
utaanbaatraasa garagvi baihad l baynolgiin kamer torguuli bicheed bhima yahin be nohdooo
2017/01/18 202.9.42.98