8o
Улаанбаатар хот
mobile menu

Утааны эсрэг жагсаалд урлаг соёлын одод нэгдэнэ

2017-01-18 18:46:00

Энэ сарын 28-н буюу бямба гаригийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд утааны эсрэг ээж аавуудын жагсаал хоёр дах удаагаа “Боож үхлээ” нэртэйгээр болох билээ.

Энэхүү жагсаалд  Жүжигчин Б.Бооёо, хөгжмийн зохолч Б.Чинбат, Ардын жүжигчин А.Долгор, Зууны манлай Б.Сарантуяа гэх мэтчилэн урлаг соёлын одод оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Мөн “25”-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болжээ.

Жагсаалыг зохион байгуулагч Ц.Пүрэвхүү хэлэхдээ “НҮБ-аас Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон “Камертон” хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан” хэмээв.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэхүү жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл