8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадны хэвлэлд: Монголын эдийн засгийн өсөлт энэ онд тэг хувьтай гарч магадгүй

2017-01-19 09:16:00

Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах нэг гарц гэгдээд буй "Стэнд бай" (Stand by) хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг судлахаар ОУВС-гийнхан манай улсад өнгөрсөн сарын эхээр ирсэн билээ. Тус сангийн техникийн багийнхан Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийж, тодорхой хэлцлүүдийг хийсэн билээ.

Сарын өмнө ОУВС-гаас техникийн багийн ажлын дүгнэлтийг нэгтгэж, манай улсад тавих ерөнхий шаардлагаа боловсруулснаар хоёр тал дахин хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн хүлээлт үүсээд байсан. Тэгвэл ОУВС-гийнхан маргааш дахин манай улсад ирэх гэж байна. ОУВС-гийн зүгээс төсвийн алдагдлыг танах, халамж болон ипотекийн зээлийг зогсоохыг Монголын Засгийн газарт зөвлөж байгаа. ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гээд хоёр төрлийн стэнд бай хөтөлбөр бий.“Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр. Одоогоор манай улс аль хөтөлбөрт хамрагдах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд маргааш энэ асуудал тодорхой болж магадгүй аж. 

Манай улсын эрх баригчид эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарах авралын гарц нь "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэмээн үзэж байгаа. Монголчуудын эдийн засгийн уналт гадны улсын анхаарлыг маш ихээр татаж байгаа. Саяхан манай улсын эдийн засгийн талаар  "Forbes" http://www.forbes.com сэтгүүлийн эдийн засгийн шинжээч  Ральф Женнингс монголчуудын хямралын талаар нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлд “Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь Монголыг хямралд орууллаа" гэсэн утга бүхий нийтлэл байсан бөгөөд Монголчуудын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр нь Хятадын эдийн засаг хэмээн онцолсон байна.

Мөн үүнээс гадна тус нийтлэлд 2017 онд Монголын эдийн засгийн байдал нь сайжрахгүй, ард иргэд нь хямралд өртсөн хэвээр байна. Эрх баригчид нь эдийн засгаа сэргээх дорвитой арга замын эрлээ үргэлжлүүлэх төлөвтэй байна хэмээн бичсэн байна.

Мөн Францын хөрөнгө оруулалтын “Natixis” банкны таамаглаж байгаагаар, өнгөрсөн онд хөрөнгө оруулалт буурсны улмаас12 тэрбум доллароор хэмжигддэг Монголын эдийн засгийн өсөлт энэ онд тэг хувьтай гарч магадгүй” хэмээн бичжээ.  

Тус нийтлэлд нүүрсний томоохон орд болох “Тавантолгой”-н өрөнд бүтцийн өөрчлөлт хийснээр Монголын Засгийн газрын орлогыг 2 тэрбум доллароор нэмэгдүүлнэ гэж хөрөнгө оруулагч Кашель үзэж буй хэмээн монголын эдийн засгийн талаар бичсэн байна.

Б.Анхням 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чагнаа
Энэ ч харин тийм байх шүү... Тэгээс доошоо орохгүй байвал их юм...
2017/01/23 126.164.8.54
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2017/01/19 59.153.114.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment