Манай улс үлэг гүрвэлийн араг ясыг хилээр гаргахыг 1924 оноос хойш хориглосон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн Албанаас АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирэн 2007 онд дуудлага худалдаагаар зарсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монгол улс руу буцаах шийдвэр гаргажээ. Уг үлэг гүрвэлийн ясны эзэн нь тодорхойгү байсан юм. Харин албаныхан үлэг гүрвэлийн ясны эзэн нь алдарт жүжигчин Николас Кейж болохыг тогтоожээ. Алдарт жүжигчин 67 сая жилийн настай уг үлэг гүрвэлийн араг ясыг Беверли Хиллз дэх дуудлага худалдаан дээрээс 276,000 ам.доллараар худалдаж авсан болох нь илэрчээ.
Жүжигчин Николас Кейжийн хулгайлсан үлэг гүрвэлийн ясыг Монгол руу буцаахаар болжээ
2015-12-22 13:19:00