Энэ сарын 17-ны өдрийн 11.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2-р хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарсан билээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийнхэн түргэн шуурхай илрүүлэн баривчилжээ. Уг этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.