Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. СБД-ийн нутаг Үйлдвэрлэл урлалын сургуулийн урд замд H.Elantra маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 20 настай, Э-г мөргөж гэмтээжээ.
Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Соёлын төвийн гадна асфальтан замд S.Forester маркийн автомашины жолооч Г нь Соёлын төвийн гадна замд зогсож байсан 3 явган зорчигчийг мөргөж 30 настай Б-н амь нас хохирч, 2 хүнийг гэмтээсэн байна.
Мөн Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 12 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.