8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн онд 2525 хүүхэд түлэгдэж амиа алджээ

2017-01-19 13:10:00

“Осол гэмтлээс сэргийлэх өдөр”-ийг жил бүрийн нэгдүгээр сарын 2 дахь долоо хоногт тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас” уриатай нэг сарын аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн  эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм. 

Манай улсын хүн амын нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. 2016 оны байдлаар ГССҮТ-д түлэгдэлтийн улмаас нийт 4059 иргэн үйлчлүүлжээ. Яаралтай тусламж авсан хүний 62.2 хувь нь буюу 2525 тав хүртэлх насны хүүхдүүд аж.  

ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар энджээ. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна.

Гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүд ихэвчлэн түлэгдэлд өртдөг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна.  

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Emch
2525 hvvhed nas baraagvi, harin tulegdej yaraltai tuslamj awsan
2017/01/20 202.9.40.53
ЭР ХҮН
Гарчигаа яаж өгөөд байгаан бэ?
2017/01/19 202.70.36.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 7