Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хөгшин хүн зодож танхайрсан байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 16-нд өрөөндөө 67 настай гавьяат тамирчныг дуудаж, зодож танхайрсан байна. Хохирогчийн хувьд түүний гаргасан шийдвэрүүд буруу, тамирчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн 8-9 удаа албан бичиг хүргүүлж байсан боловч хариу өгөөгүй аж. Энэ асуудлаар уулзах гэж очиход “Би гаргасан шийдвэрээ цуцалдаг хүн биш” хэмээн уурлаж хараан зоджээ. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хөгшин хүн зодож танхайрчээ
2017-01-19 13:52:38