8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд

2017-01-19 14:05:00

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, замын гадаргуу мөстсөн, хальтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч, зорчигч нар баталгаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хөдөө орон нутаг руу зорчих үед автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхаарууллаа. Жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын Цагдаагийн Албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл