Налайхын уурхайн 70 метрийн гүнд нэг хүн дарагдлаа гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага өнөө өглөөний 06:25 минутын үед ирсэн аж.
Дуудлагын дагуу хэргийн газар Уул уурхайн аврах ангийн 7 хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаг зохион байгуулж, 48 настай иргэн Б-г шаварт дарагдан нас барсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.