Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэргийн талаар бид мэдээллэсэн билээ. Тус хэргийг БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч этгээд манай улсын олны танил, алдартай айлуудаас хулгай хийсэн илрээд байгаа. Тэгвэл тус хэргийг үйлдсэн Пак гэгч этгээдийг баривчилсан байна. Зайсан дахь хаус, орон сууцнуудаас хулгай хийдэг хоёр хүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн баривчилсны нэг нь БНСУ-ын иргэн байсан байна. Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлынх байгаа гэнэ.Одоогийн байдлаар 20 гаруй бурхан хулгайлсан нь тогтоогдсон байна.