8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад паспортыг цахим болгоно

2017-01-19 16:26:00

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон бусад холбогдох албаныхан өнөөдөр Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй гадаад паспортыг цахим болгох талаар хэлэлцээр хийсэн байна.

Унгарын талыг төлөөлж, Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн ерөнхий захирал Юдит Горонди Новак, худалдаа харицсан захирал Жолт Тот, борлуулалт хариуцсан менежер Фүзэши Жүжанна Неметне нар оролцлоо.  Олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорттой болохоор тендер зарласан байна. Энэ тендерт Унгар улсын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарч тус байгууллагаар гадаад паспортоо хэвлүүлэхээр болжээ.  Улсын хэмжээнд нэг сая гаруй иргэний гадаад паспортыг шинэчлэхийн тулд 9,5 еврогийн гэрээг  байгуулаад байна гэж ОӨУБГ-ын дарга Р.Содхүү ярилаа. 

“Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1952 онд байгуулагдсан нууцлалтай бүтээгдэхүүн болон чиптэй  паспорт, карт зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг туршлагатай компани юм байна. Тус компанийн үйл ажиллагааны менежментийн систем нь чанарын ISO 9001 стандарт, хүрээлэн буй орчны хамгаалалтын ISO14001, мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 зэрэг стандартуудыг мөрддөг туршлагатай компани юм байна. Монгол Улсын бүх иргэд гадаадад зорчиход гурван төрлийн паспортыг цахим болгох шаардлага олон улсын хэмжээнд тавигдаж байна. Манай улсын иргэн хаана ч чөлөөтэй зорчих цахим гадаад паспортаар   2019 он гэхэд бүх иргэдээ хангах аж. Дэлхийн олон улс энэ цахим системд шилжиж байгаа тул  2018 оны нэгдүгээр улирлаас эхлээд паспортын шинэчлэлээ хийгээд эхэлнэ.  Нууцлал сайтай учраас үнэ бага зэрэг нэмэгдэхийг үйгүйсгэхгүй гэдгийг ч Р.Содхүү онцоллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл